8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

2018-08-25 10:50:00

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/720 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дугаар тушаалын дагуу Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн цагдаагийн газартай хамтран энэ сарын 22-ны өдөр Баянзүрх, Налайх, Багахангай, Хан-Уул дүүргүүдийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдалтай танилцан, холбогдох тушаал, зөвлөмж, сэрэмжлүүлэг, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл