8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д Монголын 14 иргэн сууж явсан машин осолджээ

2018-08-25 11:40:00

ОХУ-ын Алтайн уулын замд микроавтобусаар зорчиж явсан 14 монгол иргэн осолдсон тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Эдгээр 14 хүний тавынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар орон нутгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгээс мэдэгджээ.

Алтай БНУ-ын Чиг-Давааны (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэдэг)  хажуугаар өнгөрч явсан аялагчдын сууж явсан Истана маркийн микро автобус замаас гарч, онхолджээ. Машиныг 22 настай жолооч барьж явсан ба архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй байсан аж. Урьдчилсан дүгнэлтээр машины тормозноос болж осол гарсан гэж үзэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment