8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар алт олборлож байсныг таслан зогсоожээ

2018-08-25 13:00:00

Увс аймгийн Засаг даргын 2018 оны долоодугаар сарын 18-ны А/439 тоот захирамжийн дагуу ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтанаар ахлуулсан, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, БОАЖГ, ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Тариалан сумын "Бор хавцал" хэмээх газар хууль бусаар алт олборлож байсан компанийн 4 эксковатор, 1 ковшийг лацдаж, 1 хово маркийн автомашин, бусад тоног төхөөрөмжүүдийг ачиж албадан буулгажээ.

Тус газарт аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг удаа дараа очиж ажиллаж тодорхой шаардлагуудыг тавьсан ч шаардлагыг үл хайхран ажиллаж байсан байна. Тиймээс зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар буюу нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлох зориулалтын техник, хүн хүч дайчлан ирсэн нэр нь үл мэдэгдэх компани, иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, албадан буулгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment