8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГХЭГ ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн 7 хүнийг халжээ

2018-08-26 10:24:00

ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв.  Өнөөдөр ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд  ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дотоод хяналт шалгалтаа чангатгаж ажилласан байна. Он гарсаар  ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан байжээ.

Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж,  харъяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагууддаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  нийт албан хаагчиддаа үүрэг болгов. Мөн төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүд болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг ренттген төхөөрөмжөөр гаргаж, архи согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа эсэхэд хатуу хяналт тавьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Авто бааз гэнэ доодуулыгаа шалгахаар дээдүүлийгээ шалга битгий худлаа загавард
2018/08/29 66.181.160.44
Бямбаа
Одоо л нэг шудрага цэвэрлэгээ явагдах нь зөв
2018/08/27 49.0.218.72
Ал хошногоны нүх болсон Ардын Нам
Засгийн газрын хуралдаанд согтуу сууж байгаа УИХ-ын гишүүдэд энэ хамаарах уу?
2018/08/26 202.9.42.245
зочин
төрийн аль ч ажилтан компютер дээрээ хөзөр тоглоод сууж байдагийн үнэхээр зэвүүн эмэгиэйёүүд нь өглөө ажилдаа ирээд нүүр амаа гурилдаад халтар хөдөөний юмнууд эр эмгүй хөзөр тоглоод эсвэл өлсгөлөн цар
2018/08/26 64.119.27.31
за
ЗА ойлголоо, архи уухтай тэмцэж эхэллээ. Нөгөө авлигачтай яаж тэмцэх билээ. Нөгөө төр бараадаж тэрбумтан бологч нартай яаж тэмцэх билээ. ТЭРБУМТАН м. энхболд, нанзаддорж, сугар, шүүгч, прокурор нартай
2018/08/26 66.181.179.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment