8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-08-26 10:26:39

Малчид, иргэд, хадланчдын анхааралд:   Өнөөдөр нутгийн төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус,

аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд     7-12 метр. 16-18 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment