2018 он гарсаар эхний долоон сард 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч, 95 нь хүнд гэмтсэн байна.
Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 10 хүртэл насны хүүхдийн 48.4хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 38.7 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 12.9 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцжээ.
Түүнчлэн осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хороонд буюу хичээлийн шинэ жилийн үеэр гэхэд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бусад золгүй явдалд өртөхөөс хэдэн арав дахин их байгаа тухай албаныхан сануулж байна.