8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгт орох хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгожээ

2018-08-26 14:55:00

Хичээлийн шинэ жилийн нийслэл дэх цэцэрлэгийн цахим бүртгэл өчигдөр дууссан билээ.

Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж байгаа юм.  Харин цахим бүртгэл дууссаны дараа буюу өнөөдөр 09.00 цагаас эхэлж цахим элсэлт явагдаж байна.

Ингэснээр хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох юм. Бүртгүүлсэн хүүхэд цэцэрлэгт элсэн орох боломжтой болсон эсэх талаарх мэдээлэл эцэг эхийн гар утсанд мессежээр ирнэ.

Түүнчлэн эцэг, эхчүүд цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой бөгөөд хэрвээ таны хүүхэд сонгогдсон бол цэцэрлэг дээр нь очиж бүртгүүлэх юм байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment