8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ Манай улсад Үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан өгнө

2016-02-16 16:31:00

Гадаад харилцааны яамнаас долоо хоног бүрийн мягмар гаригт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар болон бусад мэдээлэл хийдэг. Энэ удаагийн мэдээллийн цагт тус газрын Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Консулын газрын дарга Б.Болд нар оролцож мэдээлэл хийв.  Мэдээллийн  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-14 ний өдрүүдэд  ХБНГУ-д болсон Аюулгүй байдлын асуудлаар Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцсоныг онцоллоо. Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  оролцсоныг онцоллоо.

Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд  30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцжээ. Европын Холбооны бүх Гадаад хэргийн сайд оролцдог эл арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын уулзалтууд хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцсон байна.

Энэ удаагийн бага хурлаар терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдал, олон улсад Хятадын үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хэлэлцжээ. Бага хуралд оролцож буй ОХУ, АНУ тэргүүтэй орны төлөөлөгчдийн уулзалтаар Сири улсад үүссэн галыг зогсоох, дүрвэгсдийн асуудлыг анхааралтай ажиглах байр сууринаас Монгол Улс хандаж буйг тус яамнаас мэдэгдлээ.

Мөн Монгол, Америкийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгож байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын Албатай байгуулж буй “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх” тухай гэрээнд Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 2 дугаар сарын 4-нд өдөр Вашингтон хотноо гарын үсэг зуржээ.

Ийнхүү гэрээ байгуулагдсанаар америкийн тал энэ удаа Нью-Йорк мужид 2014 хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Юта мужид 2015 онд хураагдсан Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг яс зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Гарын үсэг зурах ажиллагаанд Америкийн талаас АНУ-ын Цагаачлал, гаалийн газрын ажилтан К.Мийхан, М.Кук болон ЭСЯ-ны ажилтнууд байлцав.

Дээрх олдворуудыг америкийн тал энэ оны 4 дүгээр сарын 5-нд Нью Йорк хотноо манай улсад албан ёсоор хүлээлгэн өгөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment