8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс медалийн тоогоор 15 дугаар байрт жагсаж байна

2018-08-27 09:45:00

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд ‘шар тивийн’ 45 улс орны тамирчид спортын 69 төрөлд өрсөлдөж байна.Манай улсыг төлөөлж тус наадамд спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар манай тамирчид 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Жагсаалтын нэгдүгээрт 174 медальтайгаар БНХАУ, хоёрдугаарт 122 медальтайгаар Япон улс, гуравдугаарт 94 медальтайгаар Өмнөд Солонгос улс тус тус бичигдэж байна.

Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Азийн XYIII зуны спортын наадмын  марафон гүйлтийн  уралдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 23 минут 42 секунд /2:23:42/-ын амжилтаар тавдугаар байрт шалгарлаа. Тэрбээр 10 дахь км-т нэгдүгээр байрт, 15 дахь км-т хоёрдугаар, 20 дахь км-т гуравдугаар, хагас марафоны зайд мөн гуравдугаарт, харин 25 дахь км-т нэгдүгээрт, 30 дахь км-т тавд, 35 дахь км-т наймдугаарт, 40 дэх км-т тавдугаар байрт орж хурдалсаар ийнхүү айргийн тавд барианд орж ирлээ.

Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарлаа

Азийн спортын 18 дугаар их наадам өнөөдөр ес дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн  амжилттай болж өндөрлөлөө. Марафон гүйлтийн тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байр эзлэв.Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment