8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Идэрцог: Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлнэ

2018-08-27 12:13:00

АТГ энэ сард хийсэн ажлаа танилцуулж мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү энэ сард хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Т.Баярхүү  "Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй, томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендэр худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслан зогсоох гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна.  Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн. Төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Мөн БОАЖ-ын яам дотоод засвар хийхдээ өөр зориулалтаар нэр бүхий компани руу мөнгө шилжүүлэн, тэндээсээ гарган авч, өөр компани руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн.Тус компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий хуулийн этгээд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Өнгөрсөн жил Эрчим хүчний салбарт зарлагдсан тендерээс эрчим хүчний салбарт ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан долоон компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгосон байна.

Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон.  Цаашид есдүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ" хэмээн хэллээ.  

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах, саармагжуулах зорилготой ийм мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байна. Энэ мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Сошиал сүлжээнд  энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч Пүрэвбаатар гуай бичсэн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай явдал. Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-аас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно.

-60 тэрбумын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог: 60 тэрбумын хэрэг асуудал хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагуудын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж прокурорт санал тавьсан. Прокурорын байгууллагаас хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдаж эхэлсэн. 

- Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?

-Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лянь Зай Фу
АТГ-ынхан харах царайны авлига авч сурсан хулгайчууд байна.
2018/08/28 103.111.68.3
Дао Фан
Ми овогтын нууц амраг Нямсүрэн гэдэг авгай нисэхэд санхүүгийн дарга хийж байна.Энэ асуудлыг шалгаач ээ.
2018/08/27 202.9.42.221
Дао Фан
Ямар их удаадаг бөөснүүд вэ?
2018/08/27 202.9.42.221
zochin
yag zuv hurdan shuurhai ajillaj hundlungiin daramt saadiig il tod medeeleh ni zuv asar ih saad b gaag tum medne
2018/08/27 202.9.40.217
Suka
MI OVOGTNI 32 BULGIN SAID SARANGEREL 60 TERBUMIN ULGER JISHE BOLJ BNA DA BOLOVSROLGUI SUKA
2018/08/27 66.181.176.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment