8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.3 хувь байна

2016-02-16 16:30:00

Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас өнөөдөр Монгол улсын нийгэм эдийн засгийн талаар ээлжит мэдээллээ. Тус газрын Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг мэдэгдэж байгаагаар Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 6275 эх амаржсанаас  эсэн мэнд төрсөн хүүхэд 6304 болж, өмнөх оны амаржсан эх 393 буюу 5.9 хувь, хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан байна. Харин 121 нярай, 0-5 насны 140 хүүхэд эндсэн нь өмнөх сарынхаа 0,7 хувийн буурсан үзүүлэлт гарчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны өнгөрсөн сард 5908 болж өмнөх оны үеийнхээс 2761 хүн буюу 87.7 хувиар нэмэгджээ. Ажилгүй иргэд 34.6 мянга болж өмнөх оны үеийнхээс 1.2 мян.хүн буюу 3.3 хувиар буурч өмнөх сарынхаас 1.8 мян.хүн буюу 5.5 хувиар өссөн байна.

Ажиллах хүчин 2015 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн ам 1164.1 мянга болж 624.6 мянга буюу 53.7 хувь нь эрэгтэй, 539.5 мянга буюу 43.3 хувь нь эмэгтэй гэсэн судалгаа байна. Харин ажилгүй иргэд 96.5 мянга болж 58.4 хувь нь эрэргтэйчүүд, 41.6 хувь нь эмэгтэйчүүд байна.  Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.3 хувь байна. Өмнөх оны байдлаар уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, хайлуур жонш, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3- 91.2 хувиар буурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ажилгүйдлийн түвшин 8.3 байж харагдаач. 60 мянга гаруй аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, том жижиг олон компани их бага цомхотгол хийсэн байхад 90 гаруйхан мянган ажилгүйчүүд байна гэнэ. Үнэндээ ажилгүйчүүдийн тоо 300 мянгаас хол давна. Шударга хараат бу
2016/02/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment