8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ

2018-08-27 14:30:00

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийн 9-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудал болон томоохон зочид буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.  

Шалгалтыг Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ч. Даариймаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагин хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Энхбат, Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ш.Гантулга Хэв журмын офицер цагдаагийн ахмад Р.Ганшагай нар хамтран хийв.

Шалгалтанд хамрагдсан 15 зочид буудлаас 13 нь MNS 4588:2008 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байсан бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Уянга уул ХХК”-ны Уянга зочид буудал, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жасиун” нэртэй буудлууд нийслэлийн Аялал жуулчлалын газраас MNS 4588:2008 стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож, хууль бусаар олсон орлогыг түр хураан авч захирал, удирдлагуудад нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 зүйлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
хар мянган зочид буудал ямар хэрэгтэй юм бэ? энэний оронд сургууль цэцэрлэг эмнэлэг болгочмоор юм. Хувийн барилга бариад яасан их мөнгөтэй юм шалгах хэрэгтэй.
2018/08/27 49.0.213.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment