-8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй

2018-08-27 15:27:00

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ- наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын эхэнд "Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр  сарын 01-ний бямба гарагт эхлүүлнэ. Ингэхдээ бороотой өдөр байх учир үдээс хойш буюу 14 цагаас эхлүүлэхээр төлөвлөж байна. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэнэ мэдээллийг өглөө. Мөн "Хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэрвээ надад багш халах эрх нь байсан бол би тухайн хүүхэд нас барсан өдөр нь арга хэмжээ авч халах байсан. Надад эрх нь алга. Энэ асуудлын хүрээнд бид хэд хэдэн арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, хүүхдийн сурах орчин эрүүл, аюулгүй байх нөхцөл байдлыг хангаж ажиллах шийдвэрлэсэн" гэсэн мэдээллийг салбар сайд өглөө.Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн оюутнууд жагссан. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.

-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудлуудад тайлбар өгөхгүй юу?

-Би энэ ажилаа хүлээж аваад ямарч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Мэдээж ямар нэгэн асуудал байгаа болоод солигдож байгаа. Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд олон зөрчил илэрсэн. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.

-Таныг огцрохыг шаардан яамны гадаа хүмүүс жагсаж байна, энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо хэд хэдэн хуваагдсан. Засгийн газар цалин нэмэх асуудлыг хүлээн авч ирэх сарын 1-нээс багш нарын цалин нэмэгдэлтэй орно. Ганц багш бус соёл урлаг, бие тамир спортынхны цалин нэмэгдэж байгаа. Багш нар үе шаттайгаар гурван жил цалингаа нэмэгдүүлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
сайд та бага их дээдсургуулийн сургалтын төлбөрийг шууд шийддэг байх ёстой арилжааны байгууллага биш шүү энэ талаар танд онолын мэдлэг байна?
2018/11/16 202.21.97.90
zochin
...terguunii hkumuus zendee bna. Bolobsroliin salbar ymar bolsniig SOEN GEGEERUULEKH subgaar mongoliin bolobsrol ymar bolsniig hkellee...
2018/09/22 64.119.20.98
zochin
Ene bi medehkgyi , bi emch bish said gesen hkumuusiig ZG yaratai solij meddeg, chadbartai, medlegtei , khudal yridaggyi mundag
2018/09/22 64.119.20.98
зочид
их дээд сургуулийн удирдах зөвлөл нь яамны шийдвэрээр сургалтын төлбөрөө тогтоодог хуулиа дээдэлдэг харин монголд мөнгөний төлөө л сайд байх юм
2018/09/21 202.21.97.90
зочид
гадаадын олон оронд боловсролын яам нь боловсрол тэргүүлэх салбар учир бизнесийн салбараас огт өөр боловсрол тэргүүлэх салбар учир их дээд сургуулийн удирдах зөвлөлд яамны ажилтан огт ордогггүй
2018/09/21 202.21.97.90
Оюутан
Чадваргуй хэруулч овсгоотой авгай юм байна
2018/08/29 59.153.112.128
ЕРӨНХИЙ САЙД ТАНАА
Цогзолмаа сайдыг нэн даруй чөлөөлөх хэрэгтэй.БНЯУлс гэж хэлээд сургуулийн сурагчдын доог болж суух САЙД-дэлхийд байхгүй дээ.
2018/08/28 202.9.41.98
Ха
Улс терийн янхануудыг ганц хэлж чаддаг уг нь энэ. Энэ угээ хэлэх хуулиа еерсдее баталсан биздээ. Хуулиндаа баригдаж байна гэвэл новшнууд еерсдее чадваргуй хог гэсэн уг.
2018/08/27 182.160.32.14
үнэнээрээ сайхан
Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувийг сайд томилсон, тэгэхээр Удирдах зөвлөлийн шийдвэр гэдэг бол сайдын томилсон хүмүүсийн баталсан сайдын шийдвэр гэсэн үг.
2018/08/27 139.5.219.179
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 177