Улаанбаатар чуулгын байранд
09:00-17:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Залуучуудын Эвсэл хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН KNOW-HOW” чуулган болно.
Континенталь зочид буудлын сургалтын танхимд
09:00 цагаас “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд Vital strategies байгууллагын олон улсын зөвлөх манай улсад хүрэлцэн ирж, Замын Цагдаагийн албаны удирдах албан тушаалтнуудтай уулзалт, нэг өдрийн сургалт зохион байгуулж байна.
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд
09:30 цагаас Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал эхэлнэ. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл, сүлжээний төв (ICHCAP), ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гурван өдөр болно.
Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд
10:00 цагаас нийслэлийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
МУИС-ийн Номын санд
10:00 цагаас "XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал эхэлнэ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаачид оролцож байна. Эрдэмтэд Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны үр дүнгээ уг хурлын үеэр хэлэлцүүлнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар Улаанбаатар смарт карт, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр, эрхлэлтийн газар хамтран мэдээлэл хийнэ.
Зайсан Хилл цогцолборт
11:00 цагаас дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас Монголын уулчдын үндэсний холбоо, Онцгой байдлын ерөнхий газар, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгууллаа. ОХУ-ын уулын холбооны сургагч багш нар урилгаар ирж сургалт хийсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:30 цагт “Баян зам” тээвэрчдийн холбоо, “Areana” сошиал ТВ-ээс Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч, 100 км урт цуваа үүссэн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Худалдаачид өлсгөлөн зарлах болсон талаар Монголын худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.