IWFCI буюу Дэлхийн Эмэгтэй бизнес эрхлэгчдийн Худалдаа Аж Үйлдвэрийн холбоо жил бүр сонгогдсон Улсад Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хамтын ажиллагааны олон талт боломжуудыг эрэлхийлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч, хөгжүүлэгчдийг нэгтгэн зохион байгуулдаг билээ. Энэ жилийн "Global Women's Trade summit" 2018 буюу Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан IWFCI Монгол дахь салбарын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.
Мэдээллийн эхэнд IWFCI Монгол дахь салбарын Ерөнхийлөгч О.Байгаль "Дэлхийн өнцөг булан бүрээс бизнес эрхлэгч, манлайлагч, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд Улаанбаатар хотод чуулах гэж байгаад баяртай байна. Энэ удаагийн чуулга уулзалт "Глобал инноваци ба харилцаа холбоо" уриан дор зохион байгуулагдана. Чуулга уулзалт "Цахим эдийн засгийн шилжилт" сэдвийн хүрээнд "Монгол улс дахь боломжууд", "АСЕАН-Монгол-Төв Ази", "Дижитал эдийн засаг-Экосистем", "Инноваци-Энтрэпренёршип", Санхүүгийн Ирээдүй", "Бүтээлч Үйлдвэрлэл", Глобал Эдийн Засаг дахь эмэгтэйчүүд" гэсэн 7 салбар хэлэлцүүлэг болно. Дэлхийн 12 орны 300 гаруй оронд Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ таниулах, эспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид уулзаж харилцаа холбоогоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой чуулга уулзалт болно" гэв.
Түүнчлэн чуулга уулзалтад IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Diana Abruzzi, Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна.
Манай улс тус холбоонд 2016 онд албан ёсоор бүртгүүлж байжээ. ашрамд дуулгахад тус чуулга уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info@iwfci.mn хаягаар холбогдох буюу www.facebook/IWFCI Mongolia энэ хаягаар холбогдож авах боломжтой.
Мөн бүртгэлийг https://goo.gl/Y3zxqH авч байгаа аж.