8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх болжээ

2016-02-17 07:31:00

Сүүлийн жилүүдэд тэжээвэр нохойгоо уядаггүй, золбин нохдын устгал явагдахгүй байгаагаас үүдэн нохойд хазуулсан иргэдийн тоо ихсэх болжээ.

Тодруулбал, өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух Б-гийн тэжээвэр нохой тус дүүрэгт оршин суух 9 настай эрэгтэй М-ийн баруун хөлийг хазаж гэмтээжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Түүнчлэн ГССҮТ-ийн яаралтай тусламжийн төвд өдөрт нохойд уруулсан шархтай 5-6 иргэн ирдэг байна. Улмаар өнгөрсөн оны сүүлийн хоёр сард ГССҮТ-д 181 иргэн нохойд уруулсан шархтай иржээ. Хамгийн харамсалтай нь эдгээр иргэний ихэнх нь өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд байдаг аж.

Тэжээвэр амьтан тэр дундаа нохой бусдад халдан гэмтэл учруулж, ямар нэгэн өвчин халдаах зэрэг аливаа эрсдэл учруулсан үед орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан нохой, муур тэжээх журмын дагуу тэжээвэр амьтдын эзэнд нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Shd 9 horoo zolbin nohoit daragdaj bna
2016/02/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment