8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорчигчид 24 цагийн туршид картаа цэнэглүүлэх боломжтой болжээ

2018-08-28 15:50:00

Энэ сарын 25-ны өдрөөс хойш Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, хууль, журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор  холбогдох газрууд нэгдсэн шалгалт хийж байгаа билээ.  Тус шалгалттай холбоотойгоор смарт карт борлуулдаг гэрээт цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тааруу ажиллаж байгаа цэгүүдийг илүү сайн ажилладаг ТҮЦ, дэлгүүр рүү шилжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Мөн Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүр, сонин борлуулах цэгүүдтэй хамтарч ажиллахаас гадна цэнэглэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 24 цагаар ажилладаг Circle K, CU сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр зорчигчид 24 цагийн туршид картаа цэнэглүүлэх боломжтой болжээ.

Түүнчлэн энгийн Umoney картаас гадна гурван төрлийн картуудаар автобусны төлбөрөө төлөх боломжийг бий болгосон байна.

Тодруулбал:

– Хаан Банкны картаар автобусанд зорчих картаа цэнэглэх,

-Mobicom болон Unitel-ийн шинэ сим картыг авснаар нэмэлт автобусны карт шаардлагагүй автобусанд утсаа уншуулан зорчих боломжтой, цэнэглүүлэхдээ тухайн операторын гэрээт салбарууд болон карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүдээр сим картаа цэнэглүүлэх боломжтой

– Emart, Номин сүлжээ дэлгүүрүүдийн бонус карт автобусанд тус тус зорчих боломжтой болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг 24 цагийн турш Нийслэлийн тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004-4040 утсаар өгөх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Алтанцэцэг
Зөв шүү Ялангуяа захын хороололын сургуулийн орчимд байгаа дэлгүүрүүд худалдан авах чадвар муу нэрийн дор чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн борлуулах нь элбэг байдаг
2018/08/29 124.158.125.10