8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийдэг боллоо

2018-08-28 17:44:17

Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө.

Хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогийг тэр дор нь ачих боломжтой.

Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм. 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ.

 

 

 

Өмнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэггүй байсан бол одооноос байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
билгээ
зөв зүйтэй ажил зохион байгуулсан байна. манайхан цэвэрхэн агаар салхинд гарцагаая.
2018/08/29 202.179.26.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment