Гадаад хэргийн яам ээлжит мэдээллийн цагаар гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын 125 мянган иргэн гадны 58 улсад ажиллаж, амьдарч байна гэсэн статистик баримт байна. Үүнээс албан ёсны бичиг баримттай, зөвшөөрөлтэй иргэн 33 мянга 172 байгаа юм. Сүүлийн жилүүдэд 20-30 насны эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох нь элбэгшжээ. Энэ оны нэгдүгээр сарын тоон мэдээллээр Монголын 1070 иргэн гадны иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Эдгээр иргэдийн 90 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байжээ.
Монголын 1070 иргэн гадны иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулжээ
2016-02-16 17:28:00