8o
Улаанбаатар хот
mobile menu

Турк Улсын иргэн Вэйсел Акчайн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ

2018-08-29 09:03:28

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлого гарч, энэхүү хууль бус үйл ажиллагаанд Монгол Улсын тусгай албад оролцсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий сайдад энэ талаар асуулга тавьсан байна.

Асуулгад:

  1. Иргэд, олон нийтийн дунд Монгол, Туркийн Засгийн газрын хооронд нууц тохироо хийсэн гэсэн хардлага байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан, хувь хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн эсэх талаар;
  2. Монгол Улс нь Олон улсын хэм хэмжээг дээдлэн сахидаг эрх зүйт төртэй ардчилсан орон билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гаднын улс орны тусгай албадтай гэрээ хэлэлцээр хийх эрх Монгол Улсын Засгийн газарт байхгүй болно. Иймд Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, энэ ажиллагаанд оролцсон байгууллага, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар асуужээ.

Энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Ter gadaad bidend yamar hamaatain. Yankuudiin huuheldei ANiig tetgehee bolicih geed baina uu?.
2018/09/03 202.126.89.118
Зочин
Яагаад энэ тёорист бүлэглэлд хөрөнгө оруулалт хийдэг гэж улс нь мөрдөөд байгаа нөхөрт болдбаатар баабар батзанданАН ын нөхөд их санаа тавиад байгааг ойлгохгүй юм
2018/08/29 202.72.240.4
Зочин
Хамгийн их өнгөтөөр ярьдаг хүн бүтээсэн зүйл юу ч байхгүй Урдах ажлаа яая гэж байгаа чамд хаа холын хулгайч тёорист ямар хамаа байна аа арай өөрөө оруулж ирсэн юм биш биз
2018/08/29 202.72.240.4
Ard
Mongold irj orognoh ium bna ldaa.tsagaachid.Tulbur ni ynetei olon ylsad hyleen zuvshuurugduhgyu syrgyylitai hend heregtei nuhur ve.
2018/08/29 49.0.135.140
иргэн
Энэ хүн Турк улсад ажиллаж буй гэмт бүлэглэлийн гишүүн,эрэн сурвалжлагдаж байсан хүн гээ биздээ. Батзандан үүний юунд нь санаа зовоод байгаа юм.Сонгогдсон олныхоо төлөө хийж чадах юм байвал хий
2018/08/29 202.21.124.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment