8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Мөнхбат: Оюутнууд намайг “тарган гахай”, “зайлаач” зэргээр доромжилсон

2018-08-29 09:15:00

Өнгөрсөн тав дахь өдөр МУИС-ын оюутан залуус төлбөр нэмсэнийг эсэргүүцэж жагсаал цуглааг зохион байгуулсан билээ. Тус тайван жагсаалын үеэр  МУИС-ын доктор, профессор багш О.Мөнхбат оюутнуудынхаа өөдөөс “мал” гэж хэлж, дунд хуруу гаргасан нь олны анхаарлыг татаж, нэлээд зэмлэл хүртсэн. Түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд сургуулийн захиргаа буюу захирал нь ёсзүйн хариуцлага тооцохоор болсон.Тэгвэл чухам тэр өдөр юу болсон талаар доктор, профессор багш О.Мөнхбат өөрөө олон нийтийн сүлжээнд тайлбар хийжээ.

Тэрбээр “Монголнууд овогтой Оролмаагийн Мөнхбат би 1991 оноос эдүгээ хүртэл 28 гаруй жил их сургууль хэмээх энэ их айлын гишүүн болж, багш, хүрээлэнгийн захирал, тэнхмийн эрхлэгч, проректороор ажиллаж, МУИС-ийн профессор цол хүртэж явснаа их хувь заяа гэж үздэг. Одоо ч мөн жирийн багшаа хийсээр явна.

Сүүлийн хэдэн өдөр нийгмийн болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр надтай холбоотой мэдээ тарж хамт олонд минь хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Чухам юу болов
 

2018 оны 8-р сарын 24-ний өдөр хэсэг нөхөд МУИС-ийн Оюутны холбоо гэсэн нэрийн дор оюутны сургалтын төлбөр нэмлээ хэмээн жагсаал зохион байгуулахтай таарч, ард нь тэднийг турхиран “Одоо яам руу оч, ар нь бат” зэргээр хэлэлцэхийг сонсоод дуугүй өнгөрч үл тэсэн учирлахад минь “тарган гахай”, “зайлаач” зэргээр доромжилж, биеийн хэлбэр галбирийг минь хуруу гараараа дүрслэн дооглоход бухимдаж, өөрийгөө, их сургуулиа өмгөөлөн хэдэн үг хэлсэндээ буруутан болж байна.

Багш хүн долоовор хуруугаар зангаж ярих нь элбэг байдгийн нэгэн адил зангасныг минь “дунд” хуруу болгон зарлаж байнаа. Гэхдээ би МУИС-ийн оюутан хүүхдүүдээ бус харин тэдний минь нэрийг барьж буй хэдхэн нөхдөд хатуу үг хэлсэн юм шүү.
 
О.Мөнхбат нь оюутнаа дорд үзэж доромжилдог нэгэн мөн үү

СиСи системээр, онлайн, нууц санал хураалтаар авдаг 2018 оны хаврын улирлын оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар (дээд оноо нь 3 оноо) О.Мөнхбатад “Орчин үеийн социологийн онол арга зүй” хичээлээр оюутнууд 2,82 оноо өгсөнөөс “Оюутны хүндэтгэн соёлтой харьцаж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх уур амьсгал бүрдүүлдэг” гэсэн шалгуураар 2,79 оноо, “Академик бичих ур чадвар” Ерөнхий суурийн хичээлээр нийт 2,68 оноо, үүнээс “хүндэтгэн соёлтой харьцдаг” шалгуураар 2,82 оноо өгсөн нь нэгийг хэлнэ буй за.

Олон ч оюутан минь одоо надад хандаж "Багшаа та эдний бичиж буй шиг хүн биш шүү таныгаа дэмжиж байна" гэж байгаа нь надад урам хайрлаж байна.

О.Мөнхбат нь оюутны төлбөрөөр таргалж буй “амьтан” мөн үү

МУИС-ийн эрдмийн хамт олны нэгэн адил тогтсон цалингаа авч өдрийн хоолоо гэрээсээ зөөдөг зуун зуун багш нарын нэгэн би.

Харин оюутныхаа сурах орчинг сайжруулах, их сургуулийн хомс төсөвт хувь нэмэр оруулах үүднээс 60 гаруй гадаад дотоодын төсөл хөтөлбөрийг МУИС-д авчирч, олон зуун оюутан суралцагсад, олон арван багш нарын эрдэм шинжилгээ, сургалтанд нэмэрлэж явлаа.

МУИС-ийн хэмжээнд 3 лаборатори, сургалтын 3 анги, нэг коридорыг эдгээр төслийн хүрээнд шинээр болон шинэчлэн байгуулсан.
 
Зөвхөн 2016-2018 онд БНСУ-ын Хансунг их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд ОУХНУС болон Эрдэнэт салбар сургуульд 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоноглогдсон хоёр “Кибер сургалтын лаборатори”-иудыг тус тус байгуулсан. 

АНУ-ын Колумбийн их сургуульд 2007-2010 онд зочин багш дадлагажигчаар ажиллаж байхдаа МУИС-д шинэ ном хандивлах аяныг тус сургуулийн багш нарын дунд зохион байгуулж, цугларсан 500 орчим шинэ сурах бичгийг АНУ-ын Нээлттэй Нийгэм Институтээс олгосон “хувь хүний хөгжил/Personnel development” тэтгэлгийн мөнгөөрөө DHL буухиа шуудангаар авчирч, тэнхим сургуульдаа хандивлаж байв.

О.Мөнхбат оюутны эрхийг зөрчигч үү?

Оюутны сонгох эрхийг бодит байдал дээр хангахад талаар 2013-2017 оны хооронд МУИС-ийн проректороор ажиллахдаа удирдлагын баг, эрдмийн хамт олонтойгоо хамтран багагүй зүйлийг санаачлан, тэргүүлж ажилласан. Хөтөлбөрийн шинэчлэл, Либерал арт боловсролын тогтолцоо зэргийг энд хэлье.
 
Мөн оюутны үйлчилгээг сайжруулах үүднээс анх удаа МУИС-д Оюутны алба байгуулж, 10 гаруй үйлчилгээг нэвтрүүлж, үйлчилгээний стандарт боловсруулан батлуулж байлаа.

Оюутны холбоо, клубыг дэмжин ажиллахдаа оюутны холбоо, клубын нэгдсэн офис байгуулан 30 гаруй сая төгрөгний тавилга, техник хэрэгслээр хангасан бөгөөд тэднийг улс төржихөөс ангид, шоу үдэшлэг зохиож мөнгө оюутнаас хураадаг бус харин тэднийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг болгохыг хичээж ирсэн. Оюутны клуб холбоодыг мөнгөөр тэтгэх биш харин МУИС-ийн оюутнуудад хэрэгтэй зүйл хийдэг болгох үүднээс төслийн сонгон шалгаруулалтаар санхүүжилт авдаг тогтолцоонд шилжсэн юм.
 
Оюутны холбоо яагаад О.Мөнхбатад “дургүй” байна вэ?

МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны конгресс- нь ТББ статустай атлаа улсын бүртгэлээс хасагдсан, улс төрждөг ийм байгууллага явж ирсэнийг засах үүднээс МУИС-ийн Оюутны байгууллага, клубын нэгдсэн журам батлуулахаар ажилласан. Энэ журмаар
• Оюутны холбооны тэргүүлэгчдийг нийт оюутан СиСи системээр шууд сонгодог байх,
• Нэр дэвшигч нь 3 болон түүнээс дээш голчтой байх,
• Оюутны клуб нь оюутны холбооноос хараат бус бие даасан байж өөрийн төлөөллийг Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх,
• Оюутны байрны зөвлөл нь зөвхөн оршин суугчдаас нийтийн хурлаар сонгогдож төлөөллөө Оюутны зөвлөл, конгрессод оролцуулдаг байх зэрэг шаардлагыг оруулсан.
• Оюутны цахим хуудастай, нийгмийн сүлжээний групп-д зөвхөн МУИС-ийн оюутан зөвхөн нэг аккаунтаар бүртгүүлдэг байх,
• Санхүүжилтийг цэгцэлж, бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг клубуудад суурь зардал олгодог болох, бусад аливаа санхүүжилтийг төслийн сонгон шалгаруулалтаар олгодог, санхүүгийн тайлан тооцоог зохих журмын дагуу хийдэг болох гэх мэт.

Энэ журмын төслийг хоёр ч удаагийн Оюутны чуулганаар хэлэлцүүлж дэмжлэг авсан боловч Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн гэсэн нөхөд эрс эсэргүүцсэн юм. Учир нь тэд сонгуулийг ангийн дарга нар гэдэг цөөн оюутны хүрээнд бохироор хийдэг уламжлалаа, ихэнхийн голч дүн нь 2-оос доогуур муу дунд сурдаг нөхөд байлаа.

Мөн тэд оюутны клуб, оюутны байрны зөвлөлийг өөрсдөө байгуулдаг хууль бус үйлдлээ хадгалахыг эрмэлздэг байв.

Мөн 2013 онд МУИС-ийн тэнхмийн эрхлэгч 30 мянган төгрөгний нэмэгдэл авдаг байхад энэ нөхөд 70 мянган төгрөг авдаг, оюутны үйлчилгээний төсвөөс ямар нэг шалгуур, хяналтгүй авдаг байсныг зогсоосон зэрэг нь зарим нөхдийн үзэн ядалтыг төрүүлсэн буй за.

Эцэст нь хэлэхэд

Оюутнаа дэмждэг хөгжихэд нь тусалдаг оюутны байгууллага байх ёстой бид дэмжих ёстой. Харин улс төржиж бусдын хатгалгаар жагсаал цуглаан зохион байгуулж, их сургуулийн нэр хүндэд үндэслэлгүй халдан, бусдыг гутаан доромжилдог, өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлж, сонгодог, олонхио төлөөлж чаддаггүй ийм “бөөгнөрөл” байх ёсгүй гэж боддог. Түүнчлэн сургалтын үйл ажиллагаанд үндэслэлгүй оролцож, хөндлөнгөөс удирдахыг оролдохыг хэзээд эсэргүүцэж түүнийхээ төлөө тэмцэнэ.

Сайд дарга нараас мөн О.Мөнхбатыг шийтгэ гэсэн үүрэг өгсөн гэж байна билээ.

Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан цайруулдаг гэж ээж минь хэлдэгсэн

МУИС-ийн Профессор О.Мөнхбат” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
О.мөнхбат
Ёс зүйгүй хүн байгаа юмдаа бүдүүлэг .оюутныг хэлэх хэлэхгүйгээр доромжилсон
2019/01/01 202.9.43.53
бат
Нөхөхсөг шог гэж бод Өөртөөн дүгнэлт хий Өөрийгөө өмгөөлөх нь зөв сайн хүний зан чанар биш
2018/09/04 103.10.23.115
иргэн
Төлбөр нэмэх зөв гэж байгаа нь шуналтайх биш үү Оюунтаны Залуусын Эмэгтэйчүүдийн холбоо гэдэг нь МАН ба АН ийн дарга нарын бөхс долоогч мөнгө албан тушаал горьдогч нарын байгуулаг
2018/09/03 103.10.23.115
к
зарим багш нараа хараад оюутнууд өөрийн эрхгүй номхорч хүндэлдэг ийм юмнуудыг бол зайл гэнэшдэ бусдын хүндлэлийг хүлээх хийсэн бүтээсэн юмтай үлгэрлэн бишрэх хүнийг багш гэмой
2018/09/02 202.126.89.207
Irgen
оюутнуудын нэрийг барьж цаана нь буруу үйл хийгчид больж үз.
2018/09/02 64.119.20.15
Irgen.
Багшийгаа үл ойшоон доромжилсон оюутан юм сурах оюутан биш . Энэ багш зарчимч байснийхаа төлөө хажуугаар нь дуугуй өнгөрч чадаагуй юм биш шүү? Багш хүн ийм л байдаг ш дээ. Оюутнууд минь больж үз. ???
2018/09/02 64.119.20.15
zochin
Bagsh nar bayalag buteedeggui geed ,,bagsh naraa goochlood baival ene ulsad yamar hun bagsh hiih bolj bnaa...ene olon jiliig bagshiin hudulmurt zoriulsan huniig doromjilj bolohuu..
2018/09/01 66.181.191.165
zochin
Bagshiigaa doromjillono gej yu baidgiin bee ter doromjilson oyutnuudiig surguulias huuh heregtei. Arai dendvv ym bishvv bagshiigaa doromjilj baigaa oyutan heniig hvndelj yu bvteeh ve huuh her
2018/08/30 150.129.140.213
Зочин
Энэ хүн шударга ажилдаа үнэнч учраас "ар нь бат" болох 60 тэрбумынханд жийгдэж дээ. Тэд хамгийн түрүүнд боловсролын салбарыг самрахыг хүсэж байгаа учраас тавтиргүй худалч сайдаар толгойлуулжээ
2018/08/30 150.129.140.80
irgen
busdig eldveer doromjilj yamar neg baidlaar yalgavarlaj taashal avdag onoogiin niigmin soyol. ter batsaanuud henii ashig sonirhloor jagsaj baigaag ch medehgui baih. haasaigui iim yum boldog, ichmeer
2018/08/30 122.201.31.26
Хохь нь
Оюутнуудын дунд иймэрхүү л нэр хүндтэй байна гэсэн үг. Хүртэх ёстойгоо л хүртэж
2018/08/29 202.9.40.127
irgen
Bagshiigaa shuu.
2018/08/29 66.181.187.25
irgen
Nahshiigaa gahai nohoigoor duudna gej yu gesen ugwe.Tamhai oyutnuudad l arga hemjee awah heregtei um bishuu.
2018/08/29 66.181.187.25
Зочин
Их дээд сургуулийн багш нарыг нийгэмд баялаг бvтээгээд амьдрах чадваргуй зальхай нехдvvдийн оюутнаар амьдардаг газар гэж ойлгосон шоо.
2018/08/29 203.91.115.41
Зочин
Цол зэрэг гэж юу юм. Хэнд хэрэгтэй юм. Зальхай этгээдvvдийн бусдыг шимж амьдрах арга зам. Тэр эрдмийн гээд байгаа ажлууд нь хэнд ч хэрэггуй хог, новш тийм болхоор тэднийг хэнч хvндлэхгуй.
2018/08/29 203.91.115.41
иргэн
Сургуулиа гэсэн сэтгэлтэй ажилдаа сэтгэлээ өгсөн хүн учраас бухимджээ. Ихэнх нь дуугай л хувиа хичээгээд өнгөрдөг. МУИС-д МАН-ын 60 тэрбумыг сүлжээг хэрэгжүүлэгчид үүрэг гүйцэтгэгчидээр ажиллаж байга
2018/08/29 64.119.19.250
ЗОЧИН
Багшаа доромжилсон оюутан мэдээж юм сурах хүн биш. Гэхдээ төлбөр нэмэх шаардлагыг оюутан тавьсан уу, Оюутны нэрээр пиар, улс төр зуурдаг гарууд тавьсан уу гэдэг их эргэлзээтэй.
2018/08/29 202.21.124.134
zochin
shudarga hun baina
2018/08/29 59.153.114.86
zochin
Bagsh huniig ingej doromjilj baidag ...ih l muu bn...iim asuudliig devergej bichleg hiij yavdag zaluus yana daa
2018/08/29 59.153.114.86
иргэн
Өглөө босч гүй Өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй багш гуай
2018/08/29 59.153.87.164
зочин
Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж
2018/08/29 59.153.87.164
иргэн
Үнэнийг нь л хэлсэн байна ш дээ
2018/08/29 59.153.87.164
Зочин
харваас хүнийг яаж ч хэлж чадах нөхөр байна даа ,28 жил болсон бол хоцрогдож ёс зүйгээрээ ядаргаанд орж дээ ,,
2018/08/29 150.129.140.74
ок
хараажаар нам дагасандуу маягийн тэжээвэр гахай л байна шдээ, үнэнийг хэлж байхад гаргасан дунд хуруугаа хошногондоо чих муу гахай минь
2018/08/29 202.126.89.46
зочин
харваас гахай шиг байна , монголчууд зүйрлүүлж хэлж ярьж чаддаг ард түмэн ,,багш гуай битгий өөрийгээ өмөөр ,,,,,28 жил ажилласан бол болоо одоо хоцрогдож ,ёс зүйгээрээ ядарчээ,
2018/08/29 150.129.140.74
Demee
Zarim bagsh hicheel zaahaasaa ilyyteigeer amidral deer bolson zavaan tyyhyydee yaridag hend heregtei ium .Hicheelee zaaj olon ylsiin hugjil devshilees yarihgyi yhsen ee yaridgiin.
2018/08/29 49.0.135.140
Ме
Монголын их дээд сургуулиулын төлбөр бага нь үнэн. Төлбөрөө нэм, чанараа сайжруул. Онц сурагсадаа дэмж, тэтгэлэг өг. Боловсролын төлбөр өндөр бх ёстой
2018/08/29 66.181.160.90
zozin
Shal hydal Lyibarchin
2018/08/29 103.212.119.84
Ok
зарчимч, шударга, эрдэмтэй мундаг хүн байна. Бахархаж байна шүү.
2018/08/29 103.9.90.131
irgen
unen l helsen bna. haanaas ni harsan bordson gahai l bna
2018/08/29 64.119.20.25
  • Recent
  • Most Read
  • Most Comment