8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цагаан сайр" голоос хүний цогцос олджээ

2018-08-29 09:49:59

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт хүн усанд живсэн байж болзошгүй, сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна. Тодруулбал, тус аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн нутаг “Цагаан сайрын булан” гэх газар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 49 настай Б /эрэгтэй/ энэ сарын 26-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй болоод байжээ.

Энэ талаар дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид, сумын нутгийн захиргааны байгууллагын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр 11:45 цагт “Цагаан сайр”-ын гармаас баруун урд зүгт арван км-т орших “Дов” гэх газар, голоос цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment