8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдүүлэг өгчээ

2018-08-29 15:55:00

МАН-ынхан нэр холбогдсон “60 тэрбумын бичлэг”-ийг дахин шалгаж эхэлжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газар очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогтоор ахлуулан, шалгаж эхэлжээ.

Ингээд тэрбээр “60 тэрбумын бичлэг эвлүүлэг мөн эсэхийг эцэслэн тогтоох шаардлагатай. Хэрэв эцэслэхгүй бол олон улсын шүүхэд хандана. Энэ асуудлыг шалгахад маш их хугацаа орно гэдгийг Тагнуулын ерөнхий газраас илэрхийллээ.  Ер нь дуулиантай байгаа том хэргүүдийг олон нийтээс нуухгүйгээр нээлттэй явахыг хүслээ. Хүмүүс мэдүүлэг өгснийхөө төлөө хохирдог жишээ олон байдаг. Тиймээс намрын чуулган нээгдэнгүүт мэдүүлэг өгсөн гэрч,  аливаа зүйлийг олон нийтэд гаргаж тавьсан иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч ажиллана” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mini duu odoo naad 60 raa bolio ter Jenkogiin shaasan barimttai 600 terbumiig yarij shoudaach tiim ovoo gulug yum bol chi!!!!!!!!!
2018/08/30 90.154.70.144