8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагналыг монгол эрдэмтэнд олгоно

2018-08-30 08:49:22

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: 
Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д аймгуудын 16 сум дундын ойн ангиудад фургон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

10:00 цагт: Хууль сахиулахын их сургууль дээр их, дээд сургуулийн захирлуудад зориулсан "БОЛОВСРОЛЫН ЧАНАР-УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ" сургалт болно.

11:00 цагт: Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно.

11:00 цагт: ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгохоор шийдвэрлэж шагналыг ШУА-ийн байранд гардуулна.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу шатарчдыг бэлтгэх “Шатар зэрэг тоглох өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын дагуу зарим компани мэдээллээ ил тод болгохгүй байгаа” талаар ТАН эвслийн гишүүн ТББ-ууд судалгаа танилцуулна.

13:00 цагт: Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана.
 

  • 09:00 цагт: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35 дугаар гудамжны 1818-1835 тоот хүртэл Жишиг гудамжны тохижилттой танилцана.
  • 10:00 цагт: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Авто шил” ХХК-ийн гадна тохижилтын ажилтай танилцана.
  • 11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн тохижилттой танилцана.
  • 12:00 цагт: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн”-ийн тохижилттой танилцана.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment