8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын хийсэн шалгалтад САЙДУУД ямар хариулт өгөв

2018-08-30 09:20:00

Энэ сарын 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийж Ардын Засгийн газрын сайд нарыг шалгаж байгаа талаар мэдээллийг хийсэн. Тодруулбал, 

  • Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын  хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогдсон.. 
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь илэрчээ. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  \тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь шалгалтаар илэрсэн байна.
  • Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байгаа талаар АТГ мэдээлэлдээ дурьдлаа. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, “...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогджээ. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд ил болсон хэмээн мэдээлэл хийсэн. Тэгвэл АТГ-аас хийсэн шалгалтын талаар дээрх гурван сайд тус тусдаа тайлбар өгсөн байна. Сайдууд юу гэж тайлбар өгсөнийг хүргэж байна. 

 Ц.Даваасүрэн: АТГ-аас мэдээллэсэн 5.8 тэрбумын тендер надтай ямар ч холбоогүй

-Энэ тендер хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн-

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уг асуудлын талаар  “Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Энэ мэдээллийн талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр "Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байгаа юм. Тухайлбал, манай станцад инженер хийдэг хүн ч юм уу эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй.  Энэ тендер хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн. АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. АТГ-ын сайдад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй гэдгийг хэлмээр байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа.

Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой. Ер нь 130 компани байгаа юм байна лээ. Уг нь АТГ энэ хүмүүсийг ажиллуулах уу, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдэх хэрэгтэй” гэсэн юм. 

Д.Сарангэрэл: Жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АТГ-ын шалгалтын талааар "Авилгатай тэмцэх газарт монгол хоёр залуу мэргэжилтэн,хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй. Яадаг юм. Ардын хүүхдээс дээд боловсролтой,төрд 6-8 жил ажилласан жирийн 2 залууг төрийн нарийн бичгийн даргад санал болгосон .Сайд аа АТГ-аас тэр 2 хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн.Тэд туршилтаар ажиллаж байгаа.Энэ хугацаанд яаж ажиллаж байгааг яамаараа харж буй биз..Сэтгэлээр уначихсан ажлаасаа гаръя гэчихсэн явна хөөрхийс. Энэ 2 залуутай манай гэр бүл найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй.Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг,тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн.Ажил хөдөлмөр эрхэлж амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон олон залуусыг цаашид ч дэмжих болно" гэв.

Н.Цэрэнбат: АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа

БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар өгөхдөө "АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа. Наадмын дараа АТГ манай яаман дээр мэдэгдэл өгөхдөө “төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн байсан. Сая энэ талаараа мэдээлэл хийж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
БЗД-ийн 6р хорооны сөхийн пүрэвсүрэн цэвэрлэгчийн ажил хийж байгаа биднийг хүн гэж үзэхгүй дүүргийн түмэннасан миний гарт байдаг яваад сур гээд цалин өгсөнгүй зодоод хөөлөө
2018/09/07 202.21.97.90
зочин
БЗД-ийн 6р хорооны сөхийн пүрэвсүрэн цэвэрлэгчийн ажил хийж байгаа биднийг хүн гэж үздэггүй бид дэлгүүрээс талх авах гэж гарах ч эрхгүй 45 тоотын болон 9 давхарын ховч авгай нар талх авах эрхгүй гэв
2018/09/07 202.21.97.90
зочин
баянзүрх дүүргийн6 хорооны "" нарлан18 сөхийн пүрэвсүрэн сөхийн манаач цэвэрлэгч олон зуун хүнийг хэл амаар доромжлох юм би саяхан энэ авгайд тэнэг мангар орох оронгүй гуйлагчин гэж доромжлуулсан
2018/09/07 202.21.97.90
zochin
EERSDIIGEE EMEERSEN ENE CHANAR NI SAID TA NARIIG JIRIIN SHUDRAGA IRGENEES DOR GEDEG NI HKARAGDLAA
2018/08/30 103.229.121.206
zochin
Ene 3 g hkurdan zailuul. Sarangerel bi emch bish said / setguulch/ gesen bsn . Eruul mendiin yamand EMCH, Erchimhkuxhind INJENER , baigali orchind
2018/08/30 103.229.121.206
Suka
SHADAG SARA SUKA UNE MSHILGUI BNA
2018/08/30 66.181.178.166