8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрчим хүчний яамны тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компанийн нэр ил боллоо

2018-08-30 09:41:00

АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр Эрчим хүчний тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компаний талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг дурьдсан. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь АТГ-ын шалгалтаар илрээд байгаа юм. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  \тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь шалгалтаар илэрсэн байгаа юм. 

Тэгвэл АТГ-аас тендер авсан компаниудын нэрийг зарлалаа. Үүнд: 

  • Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт  дүн 1.094.1 сая төгрөг
  • “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
  • Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
  • Эрчим” ХХК- Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
  • Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
  • Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
  • Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөгийн тендер авсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
jinhene tom akuuluudaa zarlahgui yagaad jijig mergejliinhnee zarlaj bor zurheeree ajillaj bgaa zaluusiin ner hundiig unegej bna daa
2018/09/05 103.212.117.221
зочин
tenderiin luivarchinguudig shorond hii alban tushaalaa ashigkaj tender luivardaj horongojij bn
2018/08/30 64.119.27.31
60 terbum
ENE SALBAR ERDENETES DUTAHGUI URO ORLOGCH DARGA AVGAI INJINER HUHDINHE NER DER TERBUM TERBUMIN TENDER AVDAG DARGA OLON BI ALBSR EVDED SHAHA HIDEG YM
2018/08/30 66.181.178.166
Xyyrnyyd
Yasan shunaltai xar xyyrnyyd ve,xaraal idej yr xyyxedyyd ni togond tsohiulj yxeesei
2018/08/30 202.21.106.166
иргэн
Хориглосон хууль байхгүй болохоор мэргэжлийн улсууд мэргэжлийнхээ л ажлыг хийнэ. Тендерэээр аваад ажлаа бүрэн сайн хийчихсэн бол болоо. Албан тушаалын наймаагаа гаргаач ил..
2018/08/30 122.201.17.100
АРД
Эрчим хүчний сайд даваасүрэн ээ, 12-16 ond irgenii nisehed dornodiin ulaan hatsart erguu tulug bolorchuluuntai niilj baahan hamaatan sadnaa shahaj dampuuruulj hayasnaa chi ichihgui tegeeguu gej heleec
2018/08/30 66.181.167.194
irgen
Ene salbart ajillaj baisan mergejliin humuus mergejleereei ajillahgui tegeed yu hiihiin malnuudaa
2018/08/30 59.153.112.208
Зочин
Энэ одоо ямар учиртай мэдээ вээ? Ер ойлгосонгүй ажиллаж байсан, тэгээд компани үүсгэн байгуулсан тгээд тендер авсан ч гэх шиг. Мэргэжлийн ажилчидаа л бухаад байх шиг байна. 60 тэрбумаа яриач
2018/08/30 59.153.112.208