8o
Улаанбаатар хот
mobile menu

Японы засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-08-30 10:55:43

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарлалаа.

Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төвд зохион байгуулагдана.​

  • 2018.09.07 Баасан-18:30-20:00 цагт
  • 2018.09.09 Ням-11:00-12:30 цагт
  • 2018.09.13 Пүрэв- 18:30-20:00 цагт

Магистр, докторын элсэлтийн материалыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авч байгаа болно.

Эх сурвалж: ГХЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment