8o
Улаанбаатар хот
mobile menu

Морьтой гол гаталж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна

2018-08-30 11:49:56

Энэ сарын 28-ны өдрийн 09:00 цагийн орчимд “Хэрлэн” голыг морьтой гаталж явсан иргэн усанд осолдож, морь нь голын эрэг дээр гарч иржээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 10:17 цагт Төв аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ. Алга болсон М \51 настай, эрэгтэй\ иргэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн харьяат аж.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газраас Байдлаг багийн “Хан Хэнтийн амралт”-ын газар хүртэл нийт 15 км-т "Хэрлэн" голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоож, өчигдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл