8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн даатгалын мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрдлээ

2018-08-30 12:30:00

Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ иргэд гар утсаараа авах боломж бүрджээ. Тодруулбал, энэ оныг “Нийгмийн даатгалын жил” болгон зарласантай холбоотойгоор гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм байна.

Даатгуулагч гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, бусад үйлчилгээ болон энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой аж.

Ингэхдээ иргэн App Store, Play Store-оос "Нийгмийн даатгал" гэж хайн бүртгүүлэх юм байна. Бүртгүүлсний дараа мэдээллийн өөрт ойр нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж баталгаажуулах аж. Энэ нь тухайн иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment