8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

2016-02-17 07:39:00

Аргын тооллын 2 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 10, Гөрөөсөн толгой одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их хэрэг, худалдаа арилжаа хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл