Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр боловсролын салбарын удирдлагуудтай уулзсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Цэцэрлэг 17:00 цагт, харин төрийн байгууллагууд 18:00 цагт тардаг. Өөрөө 17:00 цагт хүүхдээ авахын тулд нэг цагийн ажлаа яаж зохицуулж байна?” гэсэн асуултыг
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очирт тавьсан юм.
Т.Ням-Очир дарга “Би хүүхдээ өөрөө цэцэрлэгээс авдаг. Илүү цагаар хүүхдээ харуулсны төлбөр гэж ажилласан багшид урамшуулал өгдөг. Яамны хэмжээнд энэ цагийн зөрүүг ярилцаж байна. Хэрэв ээж аав нь ямар ч аргагүй тул хүүхдээ 18:00 цагаас авдаг бол тэдгээр хүүхдийг нэгтгэн, илүү цагийн бүлэг ажиллуулах талаар ярьж байна” гэсэн юм.
Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдэх арга зам, саналаа долоо хоногийн дотор боловсруулж илгээхийг холбогдох байгууллагуудад даалгав