8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Авлигатай тэмцэх газар юм уу, авлигыг дэмжигч газар юм уу

2018-08-31 08:59:00

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнөөдөр би АТГ-т гишүүний нэрийн өмнөөс хандаж хүсэлт хүргүүлэхээр боллоо. Сү.Батболд гэж хүний эзэмлийн газруудаар орлоо. Е март, Чингис зочид буудал гэх мэт газруудаар явлаа. Энэ цаашаа үргэжилнэ” хэмээн хэллээ.  Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис" кино театр, "Алтай" констракшин, "Алтай" групп,"Алтай гацуурт", "Ар үр Алтай", "Алтай нутгийн хүчтэн" ХХК, "Алтай" холдинг групп, "Алтай кашмир", "Чингис хаан" цогцолбор, "Чингис" зочид буудал, "Скай" их дэлгүүр, "Стар" телевиз, "Скай" трейдинг, "Скайтел" групп, "Скайтел" ХХК, "Скай медиа" корпораци, "Скай нет", "И-Март", "Бороо гоулд" зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв. Үүнээс гадна Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээлэл нээлттэй өгөхийг хүссэн бөгөөд АТГыг яаралтай хариу өгөхийг хүсэв.

Мөн АТГ иргэдийн талд үйл ажиллагаа явуулдаг юм уу, эсвэл эрхтэн ямбатны талд үйлчилдэг юм уу гэдгийг харцгаая. Төр төмбөгөр, Ёс ёмбогор гэдэг. Төрийн үйл хэргийг өөрийн үйл хэргээс дутуу тавьж, түмэн олны эрх ашгийг өөрийн эрх ашгаас дорд үзэж байгаа эрхтэн дархантнуудтай тэмцэх ёстой, цаашдаа тэмцсээр байх болно. Монгол түмний амьдрал өдрөөс өдөрт өрөнд баригдаж байна. Гэтэл энэ хүмүүс өдрөөс өдөрт таргалаад өнгө зүс нэмээд баяжаад байж байна. Тийм учраас авлигтай тэмцэх газар юм уу, авлигыг дэмжигч газар юм уу гэдгийг л харцгаая. Ард түмэн минь энэ хүмүүсээс амлалт нэхье. Шинэ цагийн маш гоё толгой холбосон зүйр цэцэн үг хэлж байсан ш дээ. Энийг хүн болгон л санаж байна. Сайн сайхан болгоно гэж амласан амлалт өөр дээр нь хэрэгжээд байна. Хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хар. Монгол ялна гэсэн. Монгол ялсан уу. Бүх хүний банкны зээлийг хаана гэсэн, энэ асуудал юу болсон" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Jabhklan gishuunee hkeruul bish shine sedsen sanasan zuilee yriachee , chamaas zalkhaj bna, Dandaa hkeruul
2018/09/05 103.229.122.78
Буруу ЦОЛМОН
Монгол төр Овот шааруудаан төр болсон
2018/09/04 103.10.23.115
иргэн
АТГ ,Дээд шүүх ТЕГ зэрэг бол авилгалыг дэмжэгч хамгаалагч газар
2018/09/03 103.10.23.115
Алтан
Офшор данс нь яасан вэ
2018/09/03 202.21.106.159
irgen
za Javhaach ikh hurald suugaad udii hurtel yuuch medhgui yumdaa, avilgatai temceh gazar chin ali hediinee 60 terbumd uilchildeg, odool medej baigaa yum baihdaa,
2018/09/02 1.25.88.122
зочин
Эвгүй хүн дээ, шунал Сү...,сонгуулийн үеэр, Эрдэнэтэд сонгогчид руу дайч хэрүүл хийж байгааг нь олон хүн харсан даа,худал инээсэн үл бүтэх хулгайч.
2018/08/31 202.9.47.177
zochin
Hervvliin mangas
2018/08/31 66.181.176.252
SHUDARGA
cv. батболд гэж агуу ховдог хvн юм. хулгайлж л энэ их юмийг хураагаа биз
2018/08/31 107.77.85.45
Зочин
Үнэн хэрэгтээ дэмжигч нь болчоод бна том том авилгын хэргүүд 60 тэрбум эрдэнэтийн асуудлууд бүгд дарагдлаа
2018/08/31 66.181.191.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment