Олон нийтийн цахим хуудсуудаар "есдүгээр сарын 1-нээс эхлэн хувийн автомашинаар халтуур хийхийг хориглолоо" гэх мэдээллэ тархаад байгаа билээ. Эл асуудалтай холбогдуулан Замын цагдаагийн албанаас нэмэлт тайлбар хийж, албаны эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээлэл хэмээн мэдэгдлээ.




