8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлаас халагдсан багш нар хөл нүцгэн жагсаал хийнэ

2018-08-31 09:31:00

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Багш нар 9 дүгээр сарын 3-наас ажил хаяхаар болжээ. Ажил хаяхад анхаарах асуудал, эрсдэл, бусад асуудлаар зөвлөгөө өгөх сургалт МҮЭ-ийн холбооны байранд болно.

09:20 цагт: МУИС-ийн шинэ номын сангийн 2 давхрын 202 тоотод ОУ-ын 11 дэх удаагийн "Хиагт ба хүрээг Европ, Азийн орнуудын нүдээр тольдохуй" сэдэвт симпозиум болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжүүд нэгдэн "ЭЭЖҮҮДИЙН БОСЛОГО - ОЮУНЫ ХУВЬСГАЛ” эхлүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачлагаар GO HELP ОУ-ын Хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэг, тусламжтайгаар эмнэлгийн тусгай тоноглогдсон Түрэгний авто машин гардуулах  үйл ажиллагаа НӨАГ /хуучнаар 1-р төрөх/-т болно.

14:00 цагт: Нийслэлийн засаг даргын ахалдаг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 5 дахь хурал Хангарьд ордны 14 давхрын хурлын А танхимд болно.

15:00 цагт: Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд сүүний хөргөлтийн танк, цахилгаан саалтуурыг /хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа/ эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ Гацуурт дахь Мал хамгаалах сангийн байранд болно.

Өнөөдөр 10 цагт Анагаахаас ажлаас халагдсан багш нарын хөл нүцгэн жагсаал цуглаан АШУҮИС-ийн үүдэнд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мөнгө
Хүүхэдийн төлөө гэж амаа цууртал хашгараад бодтой хийсэн зүүль байхгүй байна Хашгарч байгаад улсаас мөнгө гаргуулана хувааж идээд хийсэн үр бүтээлгүй өнгөрнө Дахин хашгарна дахин мөнгө гаруулна
2018/09/04 103.10.23.115
ээ ээ ээ
Ээ халаг Энэ нам дагсан хулгайч нар уу Монголыг баллаж дууслаа
2018/09/04 103.10.23.115