8o
Улаанбаатар хот
mobile menu

Будапештийг зорих эрчүүд ЯКУТАд зодоглоно

2018-08-31 10:30:38

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн ОУТ есдүгээр сарын 5-8-нд Якутад болно. 11 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас аравдугаар сард Унгарын нийслэл Будапештэд болох ДАШТ-д зодоглох манай эрэгтэй бөхчүүд оролцох юм. Якутад 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч) нар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарын удирдлага дор хүч үзнэ. 
Манай бөхчүүд тус тэмцээнээс гурван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл, нийт 25 медаль хүртээд байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл