8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ

2018-08-31 13:00:00

Өнгөрсөн зургадугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймгийн Загаст нуур багийн иргэн Ш-гийн гурван настай хүү Н гэрийнхээ орчмоос сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Дээрх газар нь сумын төвөөсөө 60 гаруй километр зайд оршдог.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардсан байдаг. Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байв.

Өнгөрсөн зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Өчигдөр (2018.08.30) хөрш айлын хүмүүс нь хүүхдийн цогцсыг гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл