8o
Улаанбаатар хот
mobile menu

“Модун” ХХК-ий барилга дээр осол гарч хүн нас баржээ

2018-08-31 14:07:00

“Хан-уул" дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр Цагдаагийн байгууллага ирсэн байна. Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Нийслэл хотын Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 29 настай эрэгтэй Д нь ажил үүргээ гүйцэтгээд явж байхад тус барилгын контейнер дээр хураалттай байсан краны сетк дээрээс нь унаж нас барсан байна. 

Одоогоор хэргийн нөхцөл байдлын талаар  урьдчилсан байдлаар тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
 
Дээрх барилга нь “Модун” ХХК-ий бариулж байсан барилга ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кк
Модун дг чинь дамбын хишгээгийн компани гдг бха. 1р сургуулийн урд модун цамхаг гэж бн бас
2018/08/31 202.9.43.114