8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын өрнийн зурхай

2018-09-03 09:21:00

Хонины орд

Энэ сард Хонинууд олон зүйлээ өөрчлөх хэрэгтэй болох нь. Өөрчлөхгүй л бол болохгүй зүйлсээ өөрсдөө мэдэж байгаа биз. Зорилгодоо хүрэхэд саад болж, хүсэл мөрөөдлийг чинь хязгаарлаж буй зүйлсээ өөрчлөхдөө эргэлзэх хэрэггүй, зоригтой байгаарай. Ингэснээр маргаашдаа итгэлтэй болох болно.

Үхрийн орд

Есдүгээр сар Үхрийнхэнд гэрээ хэлэлцээр, шинэ төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд туслана. Удаан бодож, төлөвлөж эхлэсэн зүйлсээ энэ сард зоригтойгоор эхлүүлээрэй. Хувийн амьдралын хувьд шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцаж, заримтай нь урт удаан хугацааны нөхөрлөлийн эхлэлийг тавих бололтой. Ганц бие үхрийнхэн хайраа олж аз жаргалд умбахыг од эрхэс амлаж байна.

Ихрийн орд

Ихрийн ордныхон аялал зугаалгаар явж алжаалаа тайлахад есдүгээр сарыг зориулаарай гэж зөвлөе. Од эрхэс Ихрийхнийг ганцаараа байж, өөртөө цаг зарцуулахыг сануулж байна. Ингэж чадвал сэтгэлийн амар амгаланг олж, ажил амьдралаа дүгнэж чадна. Өөрийгөө олж, шинээр нээж, зорилго хүслээ тодорхойлоход есдүгээр сарыг зориулаарай. Үр дүнг нь сарын сүүлд бие сэтгэлээрээ мэдрэх болно гэж амлая.

Мэлхийн орд

Есдүгээр сард тэр чигтээ хайр дурлалын адал явдал, баяр жаргалд умбаж өнгөрүүлэх бололтой. Адал явдал гэдэгт багахан хямрал ч орно гэдгийг сануулья. Гэр бүлтэй мэлхийнхэн хостойгоо үл ойлцолгож, муудалцаж магадгүй. Гэхдээ үүнийгээ дэвэргэж, өөрийгөө зөвтгөлгүй бусдын оронд өөрийгөө тавьж үзээрэй. Сэтгэлээр унах хэрэггүй. Харилцаандаа цэг тавихыг урьтал болголгүй шинэ зүйлс туршиж үзсэнээр харилцаагаа шинэ түвшинд хүргэж чадна. Хайр дурлал бүтэлтэй байх нь бусад зүйлсэд тань ч эерэгээр нөлөөлөх болно. Тиймээс харилцаандаа, хосдоо анхаараарай.

Бумбын орд

Есдүгээр сард шагнал, торгуулийн алийг илүү хүртэх нь таниас шууд хамаарна. Хэдийгээр бумбын ордныхны онцлог болсон бие даасан байдлаа хадгалж үлдэхийг хичээх ч хааяа бусдын тусламжийг авах, бусдын зөвлөгөөг сонсох нь эерэг үр дүн авчирдаг гэдгийг санаарай. Зан авиртаа хяналттай байхын зэрэгцээ биеэ тордож эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй шүү.

Арслангийн орд

Есдүгээр сарыг дуртай зүйлдээ цаг зарцуулах сар болгохыг Арслангуудад санал болгоё. Санхүүгийн байдал тогтвортой байж, сэтгэл зовоох асуудал гарахгүй гэж од эрхэс амлаж байна. Тиймээ өөрийгөө баярлуулж, өөртөө цаг гаргаж чадах нь дараагийн ажлын бэлтгэл болж амжилт дагуулна

Охины орд

Ажил, бизнест хүнд байх бололтой. Урьдчилан төлөвлөсөн гэрээ хэлэлцээр хойшилж, саад тулгарч магадгүй. Энэ бүхэнд санаа зовохын оронд бэлтгэлээ ахин хангаж, дутуу зүйл үлдээсэн эсэх, алдаа гаргасан эсэхээ хянаад цаг нь болтол хойшлуулаарай. Хичээл зүтгэлийн чинь үр дүн энэ сард гарахгүй ч ирэх сард сайн мэдээ дуулгахыг үгүй гэхгүй шүү дээ. Ажил бүтэлгүйтсэн ч хувийн амьдралд аз ивээнэ. Бүх зүйл санаснаар болдоггүй гэдгийг санаж хувийн амьдралаасаа сайн сайхныг мэдэрч энэ сарыг өнгөрүүлээрэй.

Жинлүүрийн орд

Эрч хүчээр дүүрэн байгаагаа ашиглан төлөвлөсөн ажлуудаа амжуулаарай гэж одод зөвлөж байна. Шинэ танил чинь ажлын амжилтанд тань нөлөөлнө. Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө итгэлтэй байж, тулгарсан саад бэрхшээлийг дор бүр нь шийдэж чадна. Амжилтын түлхүүр нь өөртөө итгэх гэдгийг бүү мартаарай.

Хилэнцийн орд

Зөв совин, дотоод мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Тиймээс дотоод дуу хоолойгоо чагнан, эргэлзэлгүй дагаарай гэж одод шивнэж байна. Гэр бүлтэй хилэнцийнхний хувийн амьдралд ахиц дэвшил гарна. Ганц бие хилэнцийнхэн амьдралын ханьтайгаа танилцана. Зөв хүнээ олсон гэдгээ сэтгэлээрээ мэдрэнэ.

Нумын орд

Энэ сард сэтгэл санаагаар унагаах зүйл олон байх болно. Гэхдээ тэр бүх зүйлс удаан үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Саад бэрхшээл амьдралынхаа утга учрыг ахин тунгаан бодоход хүргэнэ. Хичээгээд ч бүтэхгүй зүйлд цаг үрснээс бүхнийг хойш нь тавиад агаарт гарч, эрүүл мэнддээ анхаарахад буруудахгүй шүү. Уйтгар гуниг, хүнд хэцүү зүйлийн ард шагнал бий гэдгийг бүү мартаарай.

Матрын орд

Сайн сайхан бүхнээр дүүрэн сар эхэлж байна. Матрын ордныхон есдүгээр сарын эерэг байдлыг амьдралаа өөрчлөх боломж болгон ашиглахдаа бэлдээрэй. Хийсэн бүхнээсээ аз жаргалыг мэдэрч, амжилт олох учир урам зоригтой байж төлөвлөсөн бүхнээ хийгээрэй. Магадгүй 2018 онд ийм боломж ахин тохиохгүй байх шүү.

Загасны орд

Ганцаардмал сар. Өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр мэдрэх болно. Гэхдээ сэтгэлээр уналгүй шинэ найз нөхөдтэй болж, найзын хүрээгээ тэлснээр бүх зүйл хурдан өөрчлөгдөнө. Хуучин танилуудаасаа зугтах хэрэггүй, тэд ч гэсэн танд сайхан, эерэг зүйлсийг авчирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл