8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГТ П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илэрсэн үү

2018-09-01 10:00:00

Туркменистаны бөх Рустем Назаров нь  Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай хэд хоногийн өмнө мэдээ гарч байсан билээ. Тэгвэл манай улсаас “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон ч харамсалтай мэдээ дуулдлаа. Тодруулбал,  П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Өчигдөр энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийж, энэ талаар хуралдсан байна. 

П.Орхон нь Аваргуудын академийн бөх бөгөөд энэ жил 25 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм. Тамирчнаас Допинг илэрсэн тохиолдолд 3 жилээр тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ноогдуулдаг юм байна. Хэрвээ энэ байдлаараа бол 2020 оны олимп П.Орхоны хувьд хаалттай болж мэдэхээр боллоо. 

Энэ талаар Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир ингэж жиргэсэн байна.