8o
Улаанбаатар хот
mobile menu

БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаад шаардлага хүргүүллээ

2018-09-01 13:00:00

Монголын Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн төлөөллүүд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаад шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэх хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарын нэмэлт хэлэлцээрт тусгасан 2.5, 2.6, 2.13 заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас доорх дөрвөн зүйлийг шийдвэрлэхийн хүсжээ.

1. 2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох,

2. 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх,

3. 2019 оны нэг дүгээр сарын 1-нээс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

4. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт хийхэд хүрсэн тул ажил хаялтад оролцсон ажилтны цалин хөлсийг бүрэн олгох зэрэг шаардлагын хариуг ес дүгээр сарын 1-ний дотор Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэхийг шаарджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
600 төг-өөр сэхээтнүүд амьдрах уу. Төрийн байгууллагуудаас боловсрол эрүүл мэнд 2-с бусад нь суудлаасаа мөнгө олдог. Багш нар ачаалал их, набор дарснаас хэтрэх биш. Яаж амьдрах вэ? Зөв хаясан шиг хая
2018/09/04 202.5.205.5
zzz
tsalin nemvvlsen shigee hvvhdvvdiig bas anhaarahuu .. bagsh emch nar deer doorgui l hvnii gar haraad surchihsan avilga heel hahuuliig tsetseglvvlsen uls shv dee .....heden hvvhdvvdiig huuluulsaar ...
2018/09/03 66.181.181.139
Иргэн
БАГШ НАРЫН ХОРОО 23 - Н АВИЛГА МОНГОЛ ХҮҮХДИИН ОРОНД ЭРЛИИЗҮҮДИИН ХҮҮХЭД ОРЖ БАЙГААГ ЭХЛЭЭД ГАРГАЧИХ БАГШ НАРЫН ЧИНЬ НЭР ТӨРИИГ ГУТААЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИИГ ЯЛГАВАРЛЖ БАЙГААГАА ЭХЛЭЭД ЯРЬЖ ЦЭГЦЭНД ОРУУЛ
2018/09/03 202.9.43.172
зочин
Дэмжиж байнаа.Гэхдээ ард түмнийхээ дэмжлэгийг авчихаад үр хүүхдүүүдэд нь үнэн сэтгэлээсээ хандаж чадах уу
2018/09/02 66.181.161.123
зочин
Сайн байна. сайн тэмц. Энэ муухай ЗГ-ыг огцортол тэмц
2018/09/01 66.181.181.240
зочин
зөв шүү дэмжиж байна. ажил хаялтаа доритойхон хийх хэрэгтэй. битгий бууж өг
2018/09/01 66.181.181.240
Tsalin nemj boloxgyi
Davarsan Bagsh nar GAAX Tyi
2018/09/01 202.126.88.41
Mjl
AJIL HAYSNIG N AJILAS HAL ALBDAD ORULSAN BISH
2018/09/01 64.119.16.61