8o
Улаанбаатар хот
mobile menu

Алдрай бяцхан үрсдээ 9 сарын 01-ны баярын мэнд хүргэе

2018-09-01 10:00:00

Алтан навч хийслээ дээ 

Аяны шувуу буцлаа даа 
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа
Номхон даагаа уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ 
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа

Тиймээ хүсэн хүлээсэн 9 сарын 01 айлчлан ирлээ. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охин, их дээд сургуулийн оюутан залуус ч ялгаагүй ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж байна.

9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах найзуудтайгаа уулзах баярт мөч билээ. Алдрай бяцхан үрсдээ 9 сарын 01-ны баярын мэнд хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл