8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-09-03 08:56:35

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо орж, бүх нутгаар сэрүүсч хононо. Маргааш өдөр ихэнх нутгаар бороо орохгүй, өнөөдрөөс дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 02-ны 20 цагаас 09 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө  бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө  20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө  19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, зүүн хэсгээр 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорноговийн зарим газраар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө  20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл