8o
Улаанбаатар хот
mobile menu

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар их хэмжээний мөнгө хувьдаа завшжээ

2018-09-03 09:17:00

Өнгөрсөн долдугаар сард АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. Тодруулбал, Г.Батбаатарыг чөлөөлөх болсон шалтгаан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан талаар тухай үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэрбээр “Ц.Цогзолмаа сайд багш ажилчдад зориулж орон сууц барих миний саналыг дэмжихгүй байна. Дэмжиж туслахгүй бол саад битгий бол” гэж хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа сануулга өгсөн ч тун удахгүй ажлаасаа халагдсан. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж нэлээд гомдолтой яваа АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар болжээ. 

Тодруулбал, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн нь ил болсон байна. Тодруулбал, тэдний хууль бус үйл ажиллагаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илэрсэн байна

Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын бусаар шалгалтаар илэрчээ. Тэд “Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан аж. 

Мөн Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй АШУҮИС-ийн Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа “Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж  үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газарт хандаад байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ мэт хулгайг дарга захирал нар хулгай хийдэг нь зүү ёсны үүлдэл мэт болсон Бүх эрх мэдэлтэй дарга нар цөм ийм зүүль хийдэг бүгдийг нь шалгах хэрэгтэй
2018/09/07 103.10.23.115
иргэн
Шалгуулахаар өгсөн юм байж.Тэгээд одоогоор тодорхой болоогүй л байгаа юм биш үү? Шууд л завшжээ л гэж бичиж байх юм. Хүний нэр төр хамаагүй юу? Нөгөө ёс зүйтэй сэтгүүл зүй яасан бэ?
2018/09/05 139.5.216.52
иргэн
Хэн шалгуулахаар өгсөн, хэн бичээд байгаа юм бэ? байхгүй. Сумаа тавиад нумаа нууна гэгч нь үү?
2018/09/05 139.5.216.52
Zochin
Batbaatartanguudiig sain shalgaarai, uhen hatan alban tushaaldaa zuuraldaad icheh nuur, er hunii judag uneheer alga, Gantumurin hucheer garch ireed udlaa sh de, ezni alba eeljtei haani alba halaatai.
2018/09/04 124.158.109.232
Xudalaa
Bi itgehgyi bna
2018/09/03 202.21.106.117
Яүёхши
358 сая гэдэг нь худлаа байхаа
2018/09/03 103.229.121.59
ard
хийсэн нэгнээ муулж түлхэх гэсэн явуулга цолмонг тавихгээд ядчих юм
2018/09/03 103.57.95.250
Hi
Ug n ih mundag Hun, Tsolmongoos havgui iluu, tehdee iim shunaltai ym bh daa. Tender ch tiim Amar idchihdeg ajil bish Dee. Unheer muu ym hiisen bol hariuutslagaa uureh heregtei,,
2018/09/03 49.0.218.67
irgen
vvnees oor jishee baigaa shvv barilgiin ugsraltiin tender der yaasniig barimt bga shv udahgvi il bolgonoo
2018/09/03 150.129.140.54
Иргэн
Шалгаад дүнг нь олонд ил болгоорой. Ер нь бол худлаа шүү. Цогзолмаа, Цолмон 2-н дайралт
2018/09/03 66.181.181.107