
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт багш нар есдүгээр сарын 3-ны өдөр ажил хаяна хэмээн мэдэгдсэн. Есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн 70 орчим сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн хэмээн тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөө өглөө мэдэгдэв.



