8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батсайхан: Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчиж байна

2018-09-03 11:07:00

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар иргэн Б.Батсайхан мэдээлэл хийлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумыэ нутаг Хандгайт нэртэй газар хууль бусаар олгогдсон хуурамч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас төмрийн хүдэр олборлон ажиллаж байгаа Болд төмөр Ерөө гол ХХК, Инфинитиспайм ХХК-иудын тухайн талбайд явуулж байгаа үйл ажиллагааг зогсоох улмаар хуулинд заагдсан бусад арга хэмжээг авч ажиллахыг шаардсан агуулга бүхий гомдол гарган Д.Сумъабазар сайдад хандсан боловч тэрээр уг асуудлыг өмнө нь хагас дутуу шалгасан Ашигт малтмал газрын тосны газарт дахин шилжүүлж хариу өгүүлэх замаар хуулийн этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байгаа нь Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаж байгаа аж.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашиглаж олборлосон бол хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгох туха холбогдох хуулиулал заасан байдаг хэмээн иргэн Б.Батсайхан хэллээ.

 Мэдээллийг шууд дамжуулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл