8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Нарантуяа: Хуулийг нь баталж, мөнгийг нь төсөвлөсөн ч хүүхдээ хамгаалж чадахгүй байна

2018-09-03 12:11:00

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны төсөвт хүүхдийн хамгаалалд нэмж суулгасан 5 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуваарилж өгсөн төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байна вэ гэдэгт төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавьдаг. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсөв, санхүү үр ашигтай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийснээ танилцуулж байна гэлээ.

Үргэлжлүүлэн, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа  хүүхэд хамгаалах үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгынхаа хариуны талаар мэдээлэл өгөөд “Ерөнхий сайдынирүүлсэн мэдээллээс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буураагүй нь харагдаж буй учир хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд дорвитой ахиц гараагүй гэж дүгнэж болохоор байна” хэмээн тэмдэглэв.

Мөн “2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгааллын зардалд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Энэхүү хөрөнгийн зарцуулалт, үр  ашгийн талаар асуулгын хариунд дурдагдаагүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулалт үр ашигтай болж чадаж байгаа эсэхэд төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавина гэв.

Мэдээллийг шууд дамжуулж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл