8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд ажил хаялт зарласан 12 сургууль

2018-09-03 15:20:00

МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.

Нийслэлийн боловсролын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаяжээ.

Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна.

Ажил хаялт зарласан 12 сургууль:

Баянгол дүүрэг

- 93 дугаар сургууль
- "Эрдмийн өргөө" цогцолбор

Баянзүрх дүүрэг

- 79 дүгээр сургууль
- 84 дүгээр сургууль
- 97 дугаар сургууль
- 102 дугаар сургууль
- 120 дугаар сургууль
- "Амгалан" цогцолбор

Хан-Уул дүүрэг

- 26 дугаар сургууль
- 34 дүгээр сургууль
- 41 дүгээр сургууль
- 118 дугаар сургууль,

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.

Цэцэрлэгийн хувьд нийт 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг хүүхдүүдээ авч байна.

Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,000 багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах статистик мэдээллийг БСШУСЯ-наас өглөө

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл