8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Оюутны зөвшилцөх хөдөлгөөн”-ийг өрнүүлнэ

2018-09-03 16:20:00

Их дээд сургуулиудын сургалтын төлбөр огцом нэмэгдүүлэлт болон удирдах албан тушаалтан оюутнуудтай ёс зүйгүй харьцсан зэрэг асуудлуудыг үндэслэн, буруушаан эсэргүүцэж  Их дээд сургуулиудын оюутны  холбоонууд, оюутнуудаа  уриалан “Оюутны зөвшилцөх хөдөлгөөн”-ийг өрнүүлэхээр болсон байна.

Тэд уг хөдөлгөөнөөрөө дараах шаардлагуудыг Засгийн газар болон холбогдох яам агентлаг, Их дээд сургуулиудад хүргэж байгаа аж.

Үүнд Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг бууруулах, төлбөрийн нэмэгдлийн асуудлаар тухайн сургуулийн удирдлагууд оюутнуудтайгаа зөвшилцдөг байх, тухайн сургуулийн удирдах зөвлөлийн оюутны төлөөллийн тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит сургуулиудад төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, ёс зүй хариуцлагын алдаа гаргасан сургуулийн удирдлага, багш, ажилчдад хатуу хариуцлага тооцдог байх, Их дээд сургуулиудын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбооны талаар нарийвчилсан судалгааг гаргуулж олон нийтэд хүртээмжтэй танилцуулдаг болох, дэлхийн болон бүс нутгийн “ТОР 100”-д багтдаг сургуульд тэнцсэн оюутнуудад Засгийн газраас тэтгэлэг олгодог байдлыг сэргээх, их дээд сургуулийн оюутнуудын хичээл 10 дугаар сараас эхэлдэг байх талаар санал асуулга явуулж, тооцоо судалгаа хийж үр дүнг танилцуулах зэрэг шаардлагууд багтаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар 10 гаруй хувийн болон улсын Их дээд сургуулиуд нэгдээд байгаа бөгөөд цаашдаа бусад сургуулиуд нэгдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Улмаар тэд ирэх дөрөв дэх өдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр төрийн ордны Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Их дээд сургуулиудын удирдлагууд болон холбогдох яам агентлагуудтай зөвшилцлийн журмаар уулзалт хийнэ гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин (150.129.142.209
1900 оноос өмнө ийм зүйл болж байсан уу?Энэ олон сургуулийг татан буулгаж 7-8 чанартай их,дээд сургууль болгох хэрэгтэй ... Ийм олон их,дээд сургууль Монголд хэрэг байхгүй ...
2018/09/03 202.55.191.205