8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд "бут" авлаа

2018-09-01 13:00:00

"Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан "BOLD-Ертөнц 12" тоглолт өчигдөр буюу наймдугаар сарын 31-ны өдөр  “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өнгөрлөө. Тэрбээр бие  даасан тав дахь тоглолтондоо 2005 оноос хойш гаргасан 12 цомгийн шилдэг хит дуунуудаа үзэгчдэдээ хүргэж нэг өдрийн мартагдахааргүй дурсамжаар дүүрэн өнгөрөөлөө. Мөн 15 мянган хүний суудалтай цогцолбор дүүрэн фэнүүдээ доргиож, шуугиулж, бүр уйлуулж чадсанаас харвал хэр хэмжээний шоу тоглолт болсон вэ гэдэг хариултыг авч болох юм.  Үүнээс гадна тэрбээр  бүтэн таван цагийн турш амьд хөгжмийн хамтлагтай дуулж өөрийгөө хэр хэмжээний дуучин гэдгээ тодоос тод батлан харууллаа. 

 Түүний тоглолтод  “Камертон” хамтлаг, “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго, реппер Quiza, BAT, Ginjin мөн “Voice of Mongolia”  шоуны шилдэг оролцогчид болох Ц.Энгүүн,Б.Хулан,С.Идэрмаа нар оролцлоо.

Мөн тоглолтыг үзэхээр олны танил эрхмүүд тэр чигээрээ “Буянт-Ухаа” спорт цогцолборыг зорьсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тодруулбал, “Voice of Mongolia”  шоуны шүүгчид, дуучин Наки, А.Хишигдалай,Г. Анархүү, Ангууч буюу Б.Баттөр нар мөн загвар өмсөгчид, дуучид тэр чигээрээ тус ордонд чуулсан юм. 

“Ертөнц 12” тоглолтын гол онцлог нь сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн шийдэл бүхий хөгжим дуугаралт, дэлгэцийн өнгө хосолсон тайз зэрэг шинэлэг байж, гайхалтай зохион байгуулж чадсанаараа өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй супер шоу тоглолт болсон юм. Ойрын хэдэн жил ийм том хэмжээний зохион байгуулалттай тасархай шоу тоглолт болоогүй хэмээн үзэгч фенүүд нь магтаж, дуулсан дуу бүхнийг нь дагаж дуулж байсан юм. Үзэгч фенүүдийнх нь энэ хайр хүндлэл талархахдаа  дуучин  Д.Болд хэдэнтээ баярын нулимс дуслуулаад амжсан юм.

Тоглолтын дараа түүнээс  сэтгэгдэлийг хуваалцахад "Долоон жилийн дараа бие даасан тав дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын үеэр 2005 оноос гаргасан 40 хит дуугаа амьд хөгжимтэй дууллаа. Тоглолтынхоо  ард  амжилттай гарсан нь  арын албаны ажилчид болон тусалж дэмжсэн бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Хамгийн гол нь энэ үдшийг халуун дулаан уур амьсгалтай болгосон хүрэлцэн ирсэн үзэгч фенүүддээ маш их баярлалаа . Сэтгэл их хөдөлж байна. Тоглолтын  бэлтгэл сайтай байсан учраас тоглолт маань  санасан хэмжээнд сайхан боллоо. Ямар ч байсан би энэ тоглолтоороо шоу урлагийг нэг шатанд ахиулсан, урьд нь хийж байгаагүй өргөн хэмжээний тоглолт хийхийг хичээсэн" хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment