8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлохыг завдсан эмэгтэйчүүдэд тус бүр 5 сая төгрөг өгчээ

2018-09-04 08:40:00

Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цагдаагийн алба хаагчид ирсэн байдаг. Тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажилллаж тухайн хоёр эмэгтэй аварч амиа хорлох гэж байсан үйдлийг нь таслан зогсоосон аж.  Тодруулбал, өнгөрсөн наймдугаар  сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй "Буман" компанийн барилгын 16 давхар  дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай "А", эмэгтэй 34 настай "Л" нар үсрэх гэж байжээ. Тэд "барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан боловч нэг ч удаа цалин өгсөнгүй" гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр дээрх эмэгтэйчүүд өрх толгойлсон, тус бүр гурван хүүхэдтэй гэнэ. Тэд “Хичээлийн шинэ жил эхэлж байхад хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж чадахгүй, ямар ч мөнгөгүй байна. Гурван сараас хойш цалин хөлсгүй тасралтгүй ажилласан учраас гомдолтой байна. Аргаа бараад амиа хорлох үйлдэл хийсэн” хэмээн ярьж мэдээллэсэн байна. 

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид хэргийг шалгахад тухайн гүйцэтгэгч компанийн нягтлантай уулзжээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийн цалин хөлсийг нөхөн олгож, тус бүр таван сая төгрөгийг тус компаниас гаргуулсан гэх мэдээлэл өгсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хууль
Хөдөлмөрийн хуулийг үл тоон хүнийг амь насаа хорълход хүргэсэн эрх мэдэл бүхий хүмүүсийг нь эрүүгийн хуулийн зүүль заалтын дагуу хэрэгт татаж хариуцлдаг хүлээлгэх ёстой
2018/09/07 103.10.23.115
иш
Цалингий нь өгөөгүй компаний захирлыг хүнийг амиа хорлоход хүргэсэн хэргээр татаж шалгах нь зүйд нийцэх байх.
2018/09/04 202.9.43.53